Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 6-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-06-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 21.5-24.0 градус дулаан, бусад нутгаар 13.6-19.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 36, Тоорой, Бигэрт 34, Төгрөгт 33, Алтайд 32, Халиун, Хөхморьтод 31, Дарив, Жаргаланд 30, Тайширт 29, бусад сумуудад 22-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дарив, Тонхилд -1, Цээл, Есөнбулагт 0, Цогтод 1, бусад нутгаар 2-9 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 30-32 градус дулаан, бусад нутгаар 18-28 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 63, Даривт 62, Бигэр, Шаргад 60, Тонхил, Төгрөг, Алтайд 59, бусад сумуудад 52-58 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -6, Тонхилд -4, Даривт -3, Эрдэнэ, Цогтод -2, Баян-Уулд -1 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Есөнбулагт 13.7 мм, Төгрөгт 6.5 мм, Баян-Уулд 5.8 мм, Чандманьд 5.0 мм, Цогтод 3.8 мм, Шаргад 3.0 мм, Гуулин тосгонд 2.4 мм, Тонхилд 2.1 мм, Жаргаланд 2.0 мм, Хөхморьтод 1.5 мм, Цээлд 1.2 мм, Эрдэнэ, Дэлгэрт 1.1 мм, Баянтоорой, Бигэрт 0.8 мм, Даривт 0.6 мм, Тайширт 0.3 мм, Халиунд 0.2 мм, Бугатад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай сумд хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Хөхморьтод 28 м/с, Цээл, Есөнбулагт 24 м/с, Бугатад 22 м/с, Баян-Уул, Тонхилд 20 м/с, Тоорой, Тайшир, Чандмань сумуудад 18 м/с, бусад сумуудад 10-16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цухуйлтын үе шат жигдэрсэн, зарим нутгаар залаалалт, түрүүлэлт, бундуйжилтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 6 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 7.9 хувьд сайн буюу Есөнбулаг сумын нийт нутаг, Баян-Уул, Шарга сумын зарим нутгаар, 32.9 хувьд дунд буюу Алтай, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр сумдын нийт нутаг, Шарга, Баян-Уул сумдын ихэнх нутгаар, 59.2 хувьд буюу Бугат, Гуулин, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Эрдэнэ, Чандмань сумуудад ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /